Авто тээврийн салбарын тулгын чулууг тавилцсан ахмадууддаа, үе үеийн тээвэрчиддээ, одоо ажиллаж хөдөлмөрлөж буй хүн бүрд Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Орхон аймагт авто тээврийн байгууллага байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Тэртээ 1974 онд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Орхон аймгийн авто тээврийн түүх өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрд ард иргэдийн итгэлийг даасан найдвартай, шуурхай, хариуцлагатай үйлчилгээтэй салбар болон хөгжсөн нь та нарын минь өдөр бүр дуслуулсан хөлс, асгарсан хөдөлмөрийн үр шим билээ.
Алтан шар зам тань өлзий ерөөлөөр дүүрэн байж, холыг харсан их үйл тань зурайх зам шигээ дардан байх болтугай.