Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан сургуулийн нийт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, үе үеийн төгсөгчид болон нутгийн зон олонд ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Тус сургуулиас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Ширэндэв, Ч.Түчин, Б.Чимид, Гавьяат багш Д.Батсуурь, Ж.Нямжав, Н.Төмөрбаатар, Я.Долгоржав, Ц.Мааньгүмбэн, Гавьяат эмч Б.Дамдиндорж, Монгол Улсын арслан цол хүртсэн Х.Мөнхбаатар болон С.Ганбат, И.Даваажав, Ж.Долгорсүрэн, А.Чимиддорж, Г.Нандинбилэг, Н.Төмөрбаатар, Я.Долгоржав нарын доктор, профессорууд, эрдэмтэн мэргэд зэрэг олон бахархалт эрхмүүд төрөн гарсан юм.
Монгол Улсын ирээдүйг бүтээлцэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган мэдлэг, боловсролтой иргэнийг амжилттай бэлтгэн гаргасан сургуулийнхаа хамт олонд гүн талархал илэрхийлье.
Эрдмийн их үйлс нь үеийн үед түгэн дэлгэрч, ирээдүйн Монголын хойч үеийг төлөвшүүлэх эрхэм зорилго нь улам бэхжин бадрах болтугай!