Улсын Их Хурлын Гишүүд:
Л.Энх-Амгалан, Б.Баярбаатар Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт хийлээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 29 баг, 7-төрийн байгуулага болон Жаргалант сумын иргэд, хөдөлмөрчидтэй 3 өдрийн турш хийсэн нийт 8 удаагийн уулзалтад 2668 иргэн оролцов.
Улсын Их Хурлаар баталж, Бүс, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, иргэдтэй санал, бодлоо хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлж, ажиллалаа.
Иргэдээс саналыг нээлтэй микрофон, цаасаар болон QR код бүхий холбоосоор цахим хэлбэрээр тус тус авсан.
• Нээлттэй микрофоноор нийт 109 иргэн санал бодлоо илэрхийлж, асуулт тавьсан.
• Саналаа цаасан хэлбэрээр ирүүлсэн 1216 иргэний саналыг:
1. Аймаг, сумын хэмжээнд хийгдэх ажил
2. Өрхийн үйлдвэрлэл
3. Бусад санал гэсэн агуулгаар тус тус авсан.
• QR код бүхий холбоосоор нийт 107 иргэн цахим хэлбэрээр санал, хүсэлтээ ирүүлжээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцож буй иргэд, хөдөлмөрчдөөс цаасан болон цахим хэлбэрээр ирүүлсэн санал, хүсэлт, асуултуудыг тухай бүрд нэгтгэн, УИХ-ын гишүүдэд хүргүүлж, эргэх холбоог шуурхай хангаж ажиллалаа.




