Танилцуулга

Ерөнхий мэдээлэл

Овог: Доржсүрэн
Нэр: ҮҮРИЙНТУЯА
Төрсөн огноо: 1982.03.06
Төрсөн газар: Төв аймгийн Лүн сум
Боловсрол: Бизнесийн удирдлагын доктор
Улс төрийн хүчин: Монгол Ардын Нам 
Гэр бүл: Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог

нэмэгдүүлснээр нийгмийн олон салбарт эмх цэгц, эв нэгдэл, хариуцлагын тогтолцоо сайжирч, хөгжлийн шинэ гарц тодорхойлогдоно.

Орхон аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийг Д.Үүрийнтуяа тэргүүлж, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд руу чиглэсэн нийгмийн олон талт үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлсэн нь олон хүний аж амьдрал, сэтгэлд “Үүрийн туяа” татуулсан юм. “Улсын Баатар” үйлдвэрийн бодлогыг хамтаар тодорхойлж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж авч явна гэдэг нэн амаргүй ээ. Бүсгүй хүнд ахадмаар,бүр хүнд гэмээр ачааг тэр ийнхүү түүртэх юмгүй дөмөгхөн, нүүр бардам дааж явна. Олон хүний сонжсон, залуу,тэр тусмаа эмэгтэй хүнд итгэж ядсан, сорьсон, бахархсан харцны өмнүүр тэр итгэл алдалгүй алхаж яваа эх хүн. Д.Үүрийнтуяа өөрийн үг, үйлдлээрээ бусдад үлгэрлэж явахыг үргэлж зорьж, эрхэмлэж ирсэн. Энэ нь түүний ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим. Тэр бол ирж яваа цагийн итгэл найдвар юм.

БОЛОВСРОЛ

Эзэн хичээвэл
Заяа түшнэ

Хөдөө аж ахуйн их сургууль

Маркетингийн менежер

1999 – 2003

Улаанбаатар хот

Хөдөө аж ахуйн их сургууль

Бизнесийн удирдлага

2005 – 2007

Улаанбаатар хот

Удирдлагын академи

Төрийн удирдлагын менежер

2007 – 2009

Улаанбаатар хот

Монгол улсын их сургууль

Бизнесийн удирдлагын доктор

2016 – 2020

Улаанбаатар хот

Ажилласан байдал

АЖЛЫН ТУРШЛАГА

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, Санхүү, даатгалын хяналтын тасгийн дарга, Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга, газрын дарга

2003-2013

Говьсүмбэр

АЖЛЫН ТУРШЛАГА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Дотоод хяналтын улсын ахлах байцаагч

2013

Улаанбаатар хот

АЖЛЫН ТУРШЛАГА

“Сод Монгол групп” ХХК-ийн Эрдэнэт салбарын дарга

2013-2016

Орхон аймаг

АЖЛЫН ТУРШЛАГА

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх

2017-2019

Орхон аймаг

АЖЛЫН ТУРШЛАГА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч

2019-2022

Орхон аймаг

АЖЛЫН ТУРШЛАГА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга

2019-2024

Орхон аймаг

АЖЛЫН ТУРШЛАГА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга

2024

Орхон аймаг

АЖЛЫН ТУРШЛАГА

Монгол Улсын их хурлын гишүүн

2024-одоог хүртэл

Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН АЖИЛ

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн
гишүүн

Эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидын нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн

МЭХ-ны Орхон аймаг дахь
салбар зөвлөлийн
тэргүүн

Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ДЭД ерөнхийлөгч

БҮТЭЭЛ:

🔵 2020 онд “Үйлдвэрийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх арга зам” нэг сэдэвт бүтээл
🔵 2023 онд “Уул уурхайн салбарын бүтээмж, үр ашиг” бүтээл