ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛ-АНХДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

✅ Хойд бүсийн онцлогт суурилсан бүсчилсэн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хэрхэн хөгжүүлэх гарц шийдлийг гаргах зорилготой анхдугаар хуралдааны “Амьдралын чанар, тулгамдсан асуудал” салбар хуралдаанд илтгэл тавьж, паналистаар оролцлоо.

✅ Амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амаа өсгөж, сайн сайхан амьдруулах нь тогтвортой хөгжлийн бодлогын үндсэн зорилго юм. Тиймээс энэ асуудал эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, боловсролын чанар, эрүүл мэнд, иргэдийн оролцоонд суурилсан нийгмийн хөгжил гээд олон асуудалтай шууд уялдана. Тиймээс хөгжлийн бодлогыг цогцоор нь харж боловсруулах нь чухал юм.