Доржсүрэнгийн Үүрийнтуяа бол төрд нүүрлэсэн авлигачдын эсрэг, Эрдэнэтийн луйврыг зогсоож, 49 хувийг хууль бусаар эзэмшилдээ авсан бүлэглэлийн эсрэг бидэнтэй хамт шүгэл үлээлцсэн Монгол төрийн шударга албан хаагч юм шүү.
Арга билгийн загас адил тэнцүү байдагтай адил парламентад эмэгтэйчүүдийг олноор оруулж ирэх хэрэгтэй. Хэрвээ манай парламент жендэрийн тэгш байдлаа хадгалж ирсэн бол Улаанбаатар хотын ногоон байгууламж устахгүй байх байлаа.
Монгол төрийн шударга албан хаагч байж чадсан, Эрдэнэтийн луйврыг зогсоож чадсан, МАН-ын шилдэг эмэгтэйчүүдийн нэг #ДоржсүрэнгийнҮүрийнтуяаг Хөвсгөлчүүдээ заавал дэмжээрэй гэж уриалж байна.