“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2016 онтой харьцуулахад үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтээр 11 дахин өндөр ашигтай ажиллаж байна .

Өнөөдөр 2023 оны дүнгээр аваад үзэх юм болбол Эрдэнэт үйлдвэр жилдээ 4 их наядын борлуулалтын орлого хийж байна. Үүнийхээ 50% буюу 2 их наяд төгрөгийг улс орон нутгийн төсөвт төлжээ 900 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж энэ үр дүнг 2016 оны үр дүнтэй харьцуулахад 11 дахин өндөр үзүүлэлт. Монгол Улсын засаг төрөөс өгсөн энэ үүрэг даалгаврыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хамт олон амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлтүүдээр 2016 онтой харьцуулахад 11 дахин өндөр үзүүлэлттэй ажилласан шүү гэдгийг бас ард түмэндээ тайлагнаж байгаадаа таатай байна аа. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж амжилтаа бататган ахиулж байгаа уурхайчин хамт олон та бүхнийхээ хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын баатар цолоор шагнан төрийн төрхөө өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын их баяртай байна.