Төлөөлөгчид Тосонцэнгэл сумын тулгамдсан асуудлуудын талаар танилцуулж, иргэд болон хүүхдүүдийн өдөрт тутмын хэрэгцээнд чухал шаардлагатай байгаа төсөл, ажлууд дээр хамтран ажиллах хүсэлтээ уламжлав. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Хойд бүсийн хөгжлийн төлөө барин ажиллаж буй цогц бодлогоо төлөөлөгчдөд танилцуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хөгжил, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүний Сургалт, судалгаа хариуцсан зөвлөх, доктор Н.Алтанцоож “Удирдах ажилтны харилцаа, ёс суртахуун” сэдвээр сургалт хийж, удирдахуйн арга хэлбэр, тэдгээрийн онцлогуудын талаар танилцуулав.


















