Багш нар хүүхдийн хоолны мөнгө, багш нар цалин зэрэг боловсролын салбар дахь чухал асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлж, энэ чиглэлд зохих өөрчлөлтүүд гарч байгааг онцлон өгүүлэв. Мөн Хойд бүсийнхээ хөгжлийн төлөө барьж буй бодлого чиглэлийнхээ талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулж, боловсролын салбарт анхаарах ажлуудын талаарх багш нарын байр суурийг сонсож, шийдэх боломжуудын тухай харилцан яриа өрнүүллээ. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүний Сургалт, судалгаа хариуцсан зөвлөх, доктор Н.Алтанцоож Булган аймгийн Сайхан сумын багш нарт зориулж “Цагийн менежмент” сэдвээр сургалт хийж, цагийн менежменттэй байхын ашиг тус, үр өгөөжийн талаар танилцуулав.








