Ажлын алба Булган аймагт ажиллаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Зөвлөх, ажлын албаны дарга Д.Нямдаваа, Булган аймгийн бие төлөөлөгч, сургалт судалгаа хариуцсан зөвлөх Н.Алтанцоож нар Булган аймагт ажиллаа. Булган аймгийн Засаг даргын тамгын газар болон Булган аймгийн П Е.Щетинкиний нэрэмжит ЕБС-ийн 1 сургуулийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлыг сонслоо.

Үүнд:
Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрахтай дараах асуудлуудын талаар уулзалт хийлээ:
1. “Хойд бүсийн бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг
2. “Цагаан сар-2025” Хойд бүсэд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа
3. Булган аймгийн ойгоо хийх сум болон байгууллагуудын мэдээлэл
4. Цаашид гишүүний ажлын албатай хамтран ажиллах талаар гэсэн 4 асуудлын хүрээнд ярилцаж санал бодлоо солилцлоо.
Булган аймгийн П Е.Щетинкиний нэрэмжит ЕБС-ийн 1-р сургуулийн барилга байгууламж, сургалтын үйл ажиллагаа, дотуур байр, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан ярилцаж санал бодлыг сонслоо.
Дээрх байгууллагуудын асуудлуудыг 2026 оны улсын төсөвт тусгах талаас нь холбогдох орон нутгийн удирдлагууд, яам агентлагуудад уламжлан шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.