Нэг жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байсан ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ОРХОН САЛБАР-ын нээлт боллоо.
Улс орны хөгжлийн бодлого бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай болсон энэ цаг үед залуучуудын үүсгэл санаачилгаар бий болсон ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ОРХОН САЛБАР байгуулагдаж байгаад баяртай байна. Энэ төвийн анхны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, богино хугацаанд хамтдаа олон том ажлын ард амжилттай гарч байлаа.
Хойд бүсийн хөгжлийн төвийн хамт олондоо болон Маруушийн Отгон тэргүүнтэй Орхон салбарын залуучууддаа ажлын амжилт хүсье.









