“LEVEL-UP хөтөлбөр” Орхон аймагт боллоо.

✅ Ахлах ангийн сурагчдын санхүүгийн боловсролын суурь мэдлэгийг дээшлүүлэх, зөв дадал, чадварт суралцахад нь сургууль, багш нарын үүрэг, оролцоо, манлайллыг дэмжих зорилготой “LEVEL-UP хөтөлбөр” Орхон аймагт боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, багш нарын ойлголтыг нэгтгэх, идэвхжүүлэх, дэмжин урамшуулах, ажлын байран дээрээ хөгжих, харилцан туршлага судлах боломжийг олгох СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ үргэлжилж байна.

✅ УИХ-ын Тамгын газраас санаачлан Монгол банк, Боловсролын яамны харьяа Боловсролын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтад оролцож сурагч хүүхдүүдтэй санхүүгийн боловсролын талаар яриа өрнүүлэв.

Санхүүгийн мэдлэг бол иргэн бүрийн анхан шатны боловсрол байх учиртай.

Хүүхдүүддээ амжилт хүсье.