УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ГОМБОСҮРЭНГИЙН ЭРДЭНЭЦЭЦЭГ ЭГЧДЭЭ УРТ НАС, УДААН ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

🇲🇳 УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ГОМБОСҮРЭНГИЙН ЭРДЭНЭЦЭЦЭГ ЭГЧДЭЭ УРТ НАС, УДААН ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

✅ Хөвсгөл аймгаас энэ жил Улсын аварга саальчин хоёр төрж байна. Түүний нэг Шинэ-Идэр сумын Баяннуур багийн саальчин Гомбосүрэнгийн Эрдэнэцэцэг эгчдээ улсын аварга саальчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардуулан өглөө.

✅ Г.Эрдэнэцэцэг эгч 1976 оноос хойш саальчин хийж байгаа бөгөөд хань В.Лхагвадорж ахын хамт 10 сайхан хүүхдийн аав, ээж болон аз жаргал дүүрэн аж төрж байна. Хотонд нь төлийн дуу цангинаж, гэрт нь хүүхдүүдийн инээд хөөр бялхсан ийм сайхан хоёр буурайтай өнөөдөр золгосондоо баяртай байна.

✅ Г.Эрдэнэцэцэг эгч малаас авах ашиг шимийг өндөр хэмжээнд нэмэгдүүлж, эдийн засгийн чанар үзүүлэлтээ өсгөж, араасаа олон залуу малчин эмэгтэйчүүдийг сурган, үлгэр дуурайл болж явна.

✅УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН ГОМБОСҮРЭНГИЙН ЭРДЭНЭЦЭЦЭГ, ТҮҮНИЙ ХАНЬ ВААНЧИГИЙН ЛХАГВАДОРЖ БОЛОН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДҮҮД, НУТГИЙН ЗОН ОЛОНД АЗ ЖАРГАЛ, ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.