Хөвсгөл аймгийн Чандмань сумын иргэн, нийгмийн даатгалын салбарт 30 жил ажилласан Г.Баясгалан, Төмөрбулаг сумын иргэн ардын боловсролын салбарт 36 дахь ажиллаж байгаа бага боловсролын багш Ү.Содномпил хэмээх хоёр сайхан бүсгүй энгэртээ АЛТАН ГАДАС гялалзуулсан гайхалтай түүхийг хуваалцлаа.
Хийж бүтээсэн бүхнээ төр түмэндээ үнэлүүлж, хийж бүтээх бүхэндээ ташуур өгсөн Г.Баясгалан, Ү.Содномпил нартаа халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.




