Тус хэлэлцүүлэгт хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Төрийн болон Орхон аймгийн худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, хуулийн төсөлд орж буй онцлох заалтууд, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулж, саналыг авлаа.
Хуулийн төсөлд:
1. Бага үнийн саналаар тендер шалгаруулах журмыг боловсронгуй болгох, татгалзах,
2. Мега төслүүдийн тендер шалгаруулалтын журмыг тусгайлан зохицуулах, гэрээний загварыг боловсруулах, төрийн нууцад авдгийг болиулах,
3. Хувийн хэвшлийн оролцоотойгоор цахим дэлгүүрийг бий болгох замаар тендер шалгаруулалтын зардлыг бууруулах,
4. Тендертэй холбоотой санал, гомдлыг шат шатандаа шийдвэрлэх,
5. Үнэлгээний хорооны сургалтын тогтолцоог шинэчлэх,
6.Тендерт оролцогчид тавигдах татвар, нийгмийн даатгалын өргүй байх зэрэг зарим шаардлагыг гэрээ байгуулах эрх авсны дараа гэрээ байгуулахын өмнө биелүүлэхээр зохицуулах,
7.Хиймэл оюун нэвтрүүлэх зэрэг агуулгын хүрээнд шинээр зохицуулалт оруулахаар тусгагдсан байна.







