УЛСЫН АВАРГА МАЛЧИН ЧОЙСҮРЭНГИЙН ДАНДАР ГУАЙ ОДОО Ч МОРИОР МАЛАА ХАРИУЛДАГ.

✅ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын малчин Ч.Дандар, гэргий Д.Баасанжавын хамт МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН цол тэмдэгээ гардан авлаа.

Жараад жил мал маллаж, монгол түмнийхээ малчин ахуй, өв соёлыг тээн өдгөө хүрэхдээ “Би чинь жилийн 365 хоног морьноос буудаггүй хүн шүү дээ” хэмээн инээмсэглэн ярина. Тэрээр мориор малаа хариулахын ач тусыг, малын үр шимийг дээшлүүлэн цөм сүргийн бүтцийг сайжруулах учиртайг, бэлчээрээ талхлахгүйгээр нүүдлийн мал аж ахуй эрхлэхийн чухлыг залуучууддаа сургасаар л байна. “Ч.Дандар гуайн хэлсэн үг бүр алт, биднийг өдгөө ч сурган хүмүүжүүлсээр л байна” хэмээн нутгийнхан ам уралдан ярих нь бахдалтай.

✅Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа Ч.Дандар гуайн төрсөн дүү Ч.Пүрэвдандар мөн л Улсын аварга малчин аж.

Ах дүү ХОЁР ДАНДАР аваргууд хэмээн нутгийнхан хүндэтгэнэ.

Малч ухаанаа өвлүүлэн уламжилж яваа Ч.Дандар танд болон таны гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, нутгийн зон олонд халуун баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай.