Эрдэнэт үйлдвэрийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн хамт олон зорин ирлээ. Найман жилийг хамтдаа өнгөрүүлэхдээ олон мэдлэг, ур чадварт хамтдаа суралцаж, олон ололт амжилтыг хамтдаа бүтээлцсэн дотно хамт олон маань юм байгаа юм.
Санхүүгийн сахилга бат, эдийн засгийн үр өгөөж, хариуцлагын механизм гээд олон шинэлэг шийдэл, хэлбэрийг үйлдвэртээ шингээн нутагшуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн маань шилдгүүдийн төлөөлөл хэмээн тэднээрээ би бахархдаг. Ийм л сайхан дурсамжтай, амжилтын түүхтэй хамт олонтойгоо сэтгэлийн үгээ уудалж, дурсамжит мөчүүдээ ярилцан суухад сайхан байлаа.
Тэд маань өөрсдийн гараар урлаж бүтээсэн урлалуудаараа бэлэг бариад “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаас төрсөн анхны эмэгтэй УИХ-ын гишүүнийхээ гаргаж буй санал санаачилга, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа”-гаа илэрхийлсэн үгнээс эмэгтэйчүүд, хүүхдүүд, уурхайчдынхаа төлөө илүү их эрч хүчээр хичээн зүтгэх урам зоригийг авлаа.
Хурдтай, дайчин, ажилч хичээнгүй та бүхэндээ талархлаа илэрхийлэхийн хамт ажлын өндөр амжилтыг хүсье.