Хойд бүсийн иргэд хавдарын эмнэлэгтэй боллоо

🌅Хойд бүсийн иргэд хавдарын эмнэлэгтэй боллоо.

✅Өнгөрсөн 4.30 нд Булган аймагт зохион байгуулагдсан бүсийн чуулганаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд миний бие “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Эрдэнэт медикал эмнэлгийг хойд бүсийн хавдарын төв болгох санал гаргасныг Л.Оюун-Эрдэнийн ЗГ дэмжсэн билээ.

🤝Шинэ ЗГ бүрдсэний дараа хойд бүс нутгийн ард иргэдэд ялангуяа хавдарын улмаас өвдөж шаналж, өрх гэрээрээ эдийн засгийн хямралд өртөж буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголдоо ганц ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, УБ руу чиглэсэн их урсгалын нэгээхэн хэсгийг зогсоох үр дүнтэй ажлыг түргэн шуурхай хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд Г.Занданшатар болон ЭМСайд Чинбүрэн нартай уулзаж, анхаарах асуудлын талаар албан бичгээр хандаж, багагүй хугацаанд хөөцөлдсөн ажлын үр дүн гарлаа.

🇲🇳Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний санал санаачилгыг дэмжиж, шийдвэр гаргаж богино хугацаанд эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлсэн Г.Занданшатар Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газарт талархалаа илэрхийлье!

Мөн энэхүү саналыг анхнаас нь дэмжиж ажилласан ЭМСайд асан Тогтмолын Мөнхсайхан болон Г.Ёндон ерөнхий захиралтай МУ-ын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчид хамт олондоо маш их баярлалаа. 👏✅👍🇲🇳🙏