MiningWeek & MinePro 2025

⛏ Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ — MiningWeek & MinePro 2025 арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж, миний бие тус арга хэмжээнд оролцож байна.

📌Энэ удаагийн чуулга уулзалт нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхай, инноваци, түншлэл, бодлогын шийдэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх чухал талбар болж байна.

🤝УИХ-ын гишүүний хувьд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжин, олон улсын сайн туршлагыг үндэсний бодлого шийдвэртэй уялдуулж, баялгийн өгөөжийг иргэдийн амьдралд бодитоор хүртээхийн төлөө тууштай ажиллах болно.

📌Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтын хөгжил, хариуцлагатай уул уурхайг цогцлоон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

📅 Хэзээ: 2025 оны 9-р сарын 11–13

📍 Хаана: Налайх дүүрэг, Тайж хайрхан

🌐www.miningweek.mn

🌐www.minepro.mn#Responsibility#Partnership#Prosperity

#MiningWeek2025#MinePro2025