ААВ ХҮҮ “АВАРГА МАЛЧИД”

✅ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дулаан 4-р” багийн малчин З.Цэдэнсодном, гэргий Д.Одонтуяа нар Улсын аварга малчин цолоор энгэрээ мялаалаа.

✅ З.Цэдэнсодном нь 40 гаруй жил мал маллаж байна. Тэрээр мал сүргээ дөрвөн төрлөөр өсгөн үржүүлдэг. Ингэхдээ бэлчээрийн даац хэтэрч, хүрэлцээ муудсан энэ үед цөөн тоогоор чанартай мал маллаж, фермерийн чиглэлээр малаа өсгөж байна. Өөрийн мал маллах арга туршлагаа 3 хүүхдэдээ заан өвлүүлсэн нь түүний хүү Ц.Мижиддорж могой жилийн босгонд “Аймгийн аварга малчин” хэмээх алдрыг хүртсэнээс тод харагдана.

✅ Малч ухаан, хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг өөрсдийн амьдралаараа үлгэрлэж, хориод малчдыг малжуулан өдгөө эхнээсээ 500-гаад малтай болчихсон сайхан амьдарч байна даа хэмээн ярих УЛСЫН АВАРГА МАЛЧИН Ү.СОДНОМПИЛ, гэргий Д.ОДОНТУЯА болон гэр бүл, үр хүүхэд, нутгийн зон олонд нь халуун баяр хүргэе.